Архангай аймгийн Цэцэрлэг хотод ирэх долоо хоногоос цахилгаан автобус нийтийн тээвэрт явж эхлэхээр болжээ.
Тодруулбал, дотоодын цахилгаан машин үйлдвэрлэгч "Монгол машин индустриал" компаниас үндсэн 2 чиглэлд явах 2 ширхэг эко цахилгаан автобус авахаар болсон бөгөөд удахгүй эхний автобусыг хүлээн авахад бэлэн болоод байгаа аж. Тэдгээр автобусыг орон нутгийн хөгжлийн сангийн 116 сая төгрөгөөр худалдан авч байгаа юм байна.