Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй гэв

Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй гэв

Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй гэж Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

Тэрбээр, “Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг-3657, түүгээр үйлчилдэг-847 нийт 4504 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин ажиллалаа. Мөн зах, худалдааны төв болон бусад барааны, техникийн зах зэрэг 980 аж ахуйн нэгж байгууллагад захирамж хүргүүлэн, биелэлтийг хангууллаа. Нийслэлийн 9 дүүргийн нийт худалдаа, үйлчилгээний нийт 5484 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллалаа" гэж хэлэв.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө