Дэлхийн II дайны үеэр Их Британийн Польш улсын нутаг дэвсгэрт хаясан асар том тэсрэх бөмбөг Польш дахь нэгэн сувгаас олджээ. Уг тэсрэх бөмбөг нь олдсоныхоо дараа удалгүй дэлбэрсэн байна.
Тодруулбал, Польшийн тэнгисийн цэргийн хүчин уг тэсрэх бөмбөгийг илрүүлснийхээ дараа /мягмар гарагт/ шатах хүртэл нь халаах арга буюу дэлбэрэлтгүйгээр шатаахыг оролджээ.
Гэвч бөмбөг Свинужчигийн боомт хотын ойролцоо дэлбэрч, эргэн тойрондоо асар их хэмжээний ус цацжээ. Азаар дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хохироогүй, ноцтой аюул учраагүй байна.
Гэсэн ч тэсрэх бөмбөгийн үлдэгдлийг бүрэн устгахын тулд Польшийн тэнгисийн цэргийнхэн тухайн бүсийн 750 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Таллбой, мөн “газар хөдлөлт” зэрэг нэрээр олонд танигдсан уг бөмбөг нь Польшоос олдсон хамгийн том тэсрэх бөмбөг юм байна. Тус бөмбгийг Дэлхийн II дайны үед Их Британийн хатан хааны нисэх хүчин Германы хөлөг онгоц Люцовыг сөнөөхийн тулд хаясан аж.
#Tallboy, the largest unexploded #WWII bomb detonated?
— Poland MOD ?? (@Poland_MOD) October 14, 2020
-
Lt Cmdr G.Lewandowski, 8th Coastal Defence Flotilla: The deflagration process turned into detonation. The object can be considered neutralised, it will not pose any more threat to the Szczecin-Swinoujscie shipping channel. pic.twitter.com/xHkRzAaONn
Эх сурвалж: CNN