Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлж, орон даяар явагдаж байна. СЕХ-ноос санал хураалтын ирцийн талаар мэдээлж байна.
Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 15,2 хувьтай, харин Нийслэлийн дүнгээр 3747 хүн санал өгсөн байна.
Санал хураалт эхэлснээс хойш орон даяар санал тоолох төхөөрөмжтэй холбоотой 25 дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу зөрчлийг арилгаснаар одоо төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа аж. Мөн зарим аймагт саналын хуудас дууссан гэдэг нь ташаа мэдээлэл гэлээ. Саналын хуудас бус иргэдийн бүртгэлийн хуудас дууссан учир даруй нөхөж өгсөн байна.
11.00 цагийн байдлаар Завхан аймгаас бусад аймгийн ирцийн мэдээлэл ирсэн байна. Цаг агаарын байдлаас болж, тус аймгийн ирцийн мэдээ ирээгүй байгаа бөгөөд 15.00 цагаас тодорхой мэдээллийг өгнө гэлээ.