Өнгөрсөн долдугаар сарын 22-нд Б.Хурц нарын хүмүүст холбогдох шүүх хурал болж, Б.Хурц болон Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гэм буруутайд тооцсон билээ.
Харин Б.Хурц уг шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулан Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүний дагуу давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох ёстой байсан ч өмгөөлөгчийн хурал давхацсан гэх шалтгаанаар хойшилжээ.
Б.Хурц нарын 9 хүнийг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны аллагад буруутгагдсан Т.Чимгээ, Н.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүсэн юм.