Энэ сарын 8-нд УИХ-аас зарим хууль, тогтоолын төслийг буцаах шийдвэр гаргажээ. Тодруулбал, тэдгээр төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, мөн зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай гэх зэрэг шалтгааны улмаас буцаасан байна.
Хууль санаачлагчид нь буцаах хууль,и болон Улсын их хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалтад:
1.Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, 2012.06.13/,
2.Казиногийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2015.02.12/,
3.Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, 2016.12.27/,
4.Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, 2016.12.27/,
5.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, 2016.12.27/,
6.“Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, 2016.12.28/,
7.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Б.Ундармаа, Х.Нямбаатар, Н.Учрал, 2016.12.28/,
8.Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, 2016.12.28/,
9.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Батзориг, 2017.06.02/,
10.Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, 2018.04.24/,
11.“Бүгд Найрамдах Казахстан Улсад байнгын оршин сууж байгаа Монгол Улсын иргэд, Монгол Улсад байнга оршин сууж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд хялбаршуулсан журмаар харьяат болох, харьяатаас гарах болон иргэний харьяалалгүй болох, хоёрдмол харьяалалтай болох тохиолдлоос урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” байгуулах тухай асуудал /Монгол Улсын Засгийн газар, 2018.06.19/,
12.Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, 2018.06.21/,
13.Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан, 2019.06.17/,
14.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан, 2019.06.17/,
15.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, 2019.07.09/,
16.Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, 2019.10.02/,
17.“Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, 2019.10.08/,
18.Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2019.10.08/,
19.Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газар, 2019.12.02/,
20.Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газар, 2019.12.02/,
21.Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Д.Дамба-Очир, 2019.12.02/,
22.Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, 2020.01.13/,
23.Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2020.03.05/,
24.“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2020.04.02/,
25.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, 2020.04.07/,
26.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, 2020.04.07/,
27.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, 2020.04.07/,
28.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, 2020.05.05/,
29.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, 2020.05.05/ зэрэг багтжээ.