НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр МАН-аас нэр дэвшиж буй Б.Сэнжидмаа, Г.Гангамөрөн нар үл мэдэгдэх нэгэн хүнтэй санал тоолох хар хашиныг хакердаж сонгуулийн саналыг өөрчлөх тухай ярилцаж буй бичлэг цацагджээ.
Тухайлбал тус бичлэгт эхлээд Б.Сэнжидмаа үл мэдэгдэх хүнтэй ярьж байхад нэр дэвшигч Г.Гангамөрөн гаднаас орж ирэн, санал тоолох хар машиныг хакердах тухай ярьж байгаа юм. Тодруулбал үл мэдэгдэх хүн тэдэнд “Мэдээж тусгай программ байгаа. Программ дээр ажиллана. Санал хураалтын хуудас дээр л бид ажилладаг. Хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар тэр чиглэл дээр ажилладаг гэсэн үг. Өнгөрсөн УИХ-ын сонгууль дээр ч тодорхой хэмжээний төхөөрөмжийн ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх. Бидэнд итгээд гар нийлж ажиллая гэвэл шууд ажиллахад бэлэн байна” гэх мэтээр сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах тухай ярьсан юм. Харин дээрх нэр дэвшигчид дахин, дахин лавлан асууж “үнэхээр баталгаатай бол хамтран ажиллана” гэх зэргээр ярилцжээ.
Эх сурвалж: Newstv