Багахангайн МАН Бодлогын нээлттэй мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ

Багахангайн МАН Бодлогын нээлттэй мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ

Багахангай дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр буюу 2020.10.12-нд Бодлогын нээлттэй мэтгэлцээн зохион байгуулахаар зарласан билээ.

Уг мэтгэлцээнийг Ардчилсан намаас нэр дэвшигч Баатарын Болор-Эрдэнэ  санаачилж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Сэрдамбын Эрдэнэбаярт урилга гардуулжээ. Гэвч Багахангай дүүргийн МАН-аас албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдсэнээр уг мэтгэлцээн цуцлагдсан байна.  Баатарын Болор-Эрдэнийн хувьд орон нутгийн хөгжлийн төлөө бодлогоо уралдуулж, үзэл бодлоороо мэтгэлцэх нь зүйтэй гэж үзэн, дахин хүсэлт илгээгээд байгаа аж.

Багахангай дүүрэгт сүүлийн 30 жил МАН засаг барьж буй. С.Эрдэнэбаярын хувьд Багахангай дүүрэгт 16 жил намд зүтгэсэн бөгөөд сүүлийн 8 жил дүүргийн Засаг даргаар ажилласан аж. Харин  Б.Болор-Эрдэнэ нь өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж, дүүргээсээ нэг ч төгрөг авалгүй, олон ажил санаачилж хэрэгжүүлснээрээ Дүүргийн Шилдэг төлөөлөгчөөр шалгарч байсан юм байна.