Шүүхийн шийдвэрийн үндэсний хүрээлэнгийн дэргэд хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тогтоох тусгай нэгжийг 2021 онд байгуулахаар ажиллаж буйгаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Манай улсад эрүүгийн хохирогч нь эрүүл мэнд, бие мах бодь, эд хөрөнгөөсөө гадна сэтгэл санаагаараа хохирдог юм. Цаашлаад сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж чаддаггүй. Манай улс энэ тухай Эрүүгийн эрх зүйн байдлын тухай хуулиндаа тусгаж өгсөн ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм.
Тиймээс сэтгэл санааны хохирлыг тогтоох тусгай нэгжийг байгуулахаар судалгааны ажлыг хийж байгаа аж.