Нийслэл, дүүргийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 13 хонож байна. Ирэх долоо хоногийн мягмар гаригт /2020.10.13/ сурталчилгаа дуусч, 15-ны өдөр буюу пүрэв гаригт санал хураана.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураах өдөр ажлын өдөр таарч буй ч хуулийн дагуу бүх нийтээр амрах юм. Энэ нь сонгууль өгөх иргэдийн ирцийг бүрдүүлэх, идэвхийг нэмэх зорилготой юм.