Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тэгвэл өнөөдрийн бүлгүүдийн хуралдаан хуралдахгүй болсон байна.
Учир нь УИХ-ын гишүүд орон нутгийн сонгуульд ухуулагчаар ажиллаад тойрог болон хөдөө орон нутагт яваа учраас ирц бүрдэхгүй байгаа аж.
УИХ-ын гишүүд сонгуульдаад завгүй байгаа учраас УИХ-ын хэвийн үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригаас алдагдаад байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшилсон юм.
Дашрамд дурдахад, энэ долоо хоногт
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд зэргийг хэлэлцэхээр байв.