Японын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

Японын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө