ГХ-ны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэгиг хүлээн авав

ГХ-ны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэгиг хүлээн авав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв.  Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно   гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.

Айлчлал үргэлжиж байна.




Өнөөдөр туулай өдөр

19 цагийн өмнө