УИХ-ын гишүүд сонгуульдаад завгүй тул чуулган хуралдсангүй

УИХ-ын гишүүд сонгуульдаад завгүй тул чуулган хуралдсангүй

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр байв. Хамгийн чухал нь мөнгөний бодлого, 2021 оны төсөв зэргийг хэлэлцэх байв. 

Гэвч УИХ-ын гишүүд орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд ухуулга хийж буй учир ирц бүрдэхгүйгээс өнөөдрийн хуралдаан хуралдсангүй. 

Нийт 30 гаруй гишүүн хөдөө, орон нутагт томилолттой байгаагаас гадна нийслэлээс сонгогдсон гишүүд сонгуулийн ухуулга хийгээд завгүй байгаа аж. Угтаа бол УИХ-ын гишүүд хуралдаа сууж хууль батлах нь хамгийн эхэнд хийх ёстой ажил нь юм. 

 




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө