Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгууль аравдугаар сарын 15-нд буюу ирэх пүрэв гарагт болно. Тус сонгуульд Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шинэ намууд хамтарч оролцож байгаа юм.
Тэгвэл орон нутгийн сонгуулийн 28-р тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл тэрээр сонгуулийн сурталчилгаандаа иргэдэд хямд үнэтэй байр, орон сууц амлах замаар олны анхаарлыг татаж, вэб сайтынхаа хандалтыг өсгөх гэж буй бололтой. Тодруулбал, иргэдийн утсанд “Та хамгийн боломжит нөхцөлөөр орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болох сонирхолтой байвал m.me/.e.batshugar вэбээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай” гэх агуулга бүхий зурвас илгээх болжээ.
МАХН Энхбаярын Батшугарыг өмөөрөөд байсан хүмүүс хараарай. Нөгөө боловсролтой мундаг залуу чинь байр өгөх юм шиг л явж бна. Аавын ялыг үүрүүлэх гээгүй аав нь намын дарга нь бхад л магтаад бгаа хүмүүсийг гайхсаар бгаа. Ялангуяа АН гишүүд pic.twitter.com/3jSZ9E2VYI
— Билгүүн (@Gumpaa) October 8, 2020