Эмийн ургамал түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Эмийн ургамал түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Өнгөрсөн сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэх газар тус сумын харьяат 51 настай, эрэгтэй, Т эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон юм. Онцгой байдлын албаны ажилчид эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулж, өчигдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр  сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км зайтай газраас иргэн Т-н цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Талийгаач Т нь сэтгэцийн өвчтэй байжээ.