БНСУ-д хоёрдох монгол сургуулийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна

БНСУ-д хоёрдох монгол сургуулийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцсон билээ.

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээнд өргөжин хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлж, энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын 1200 гаруй аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Түүнчлэн, “Солонго 1, 2”  орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-д Монголын 60,000 гаруй иргэн амьдарч буй тул Солонгост 2 дахь монгол сургууль байгуулах бэлтгэл ажлаа хангаж байгааг мөн тэмдэглэлээ.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө