Я.Содбаатар: Франц улсаас гурван онгоц худалдан авч, агаарын аврах ангитай болно

Я.Содбаатар: Франц улсаас гурван онгоц худалдан авч, агаарын аврах ангитай болно

Манай улсын онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийг шинэчилж, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд сүүлийн 4 жилд нийтдээ 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ойрын хоёр жилд 50 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.

Тэрээр "Нийгэм, орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд осол, гамшгийн үед иргэд, ААН-үүдэд хамгийн түрүүнд очиж ажилладаг онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ талаар Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тодорхой тусгасныг онцоллоо.

Монгол Улс, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хүрээнд өчигдөр гал унтраах, осол гамшгийн үед ажиллах 40 автомашин хүлээн авсан бол мөн бусад улстай хамтран хэрэгжүүлж буй буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ оны сүүлээр Франц улсаас 3 нисдэг тэрэг бүхий онгоц ирж хүлээн авснаар манай улс сүүлийн 30 жилд байгаагүй агаарын аврах ангитай болно гэдгийг тэрээр мэдээллээ. Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах талаар өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, тус ангийг ОБЕГ-ын харьяанд "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн ажиллуулахаар болсон юм.