Өнгөрсөн онд БНСУ-д  манай улсын 403 иргэн үйлдвэрийн осолд өртжээ

Өнгөрсөн онд БНСУ-д манай улсын 403 иргэн үйлдвэрийн осолд өртжээ

Манай улсын иргэдийн хамгийн ихээр ажиллаж, амьдардаг улсуудын нэг бол БНСУ билээ. Өнгөрсөн оны байдлаар БНСУ-д манай улсын 49 мянган хүн ажиллаж, амьдарч байна гэсэн тоон судалгаа хийгдсэн байдаг. Үүнээс 5700 орчим гэрээт ажилтан байгаа юм байна.

Үүнээс 2019-2020 оны хооронд манай улсын 403 иргэн ажлын байран дахь үйлдвэрийн осолд өртжээ. Үйлдвэрийн осолд өртсөн гэрээт ажилчид гэрээнд заасны дагуу Солонгосын хөдөлмөр хангамжийн корпорац, Үйлдвэрийн ослын даатгалын газраас тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгодог аж.