ТОДРУУЛГА: "Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг 48 цагийн хугацаатайгаар баривчлан, шалгаж байна

ТОДРУУЛГА: "Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг 48 цагийн хугацаатайгаар баривчлан, шалгаж байна

"Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл эл хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан.

Шалгалтын ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, энэ сарын нэгий өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан" гэлээ.