Улаанбаатарт бороо орохгүй, 34 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 34 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, Орхон голын сав газраар +22...+27 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн голын сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар+32…+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +32…+34 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.