Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа иргэн Г.Чинзоригийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ВИДЕО: Бага насны хүүхэд үзэхийг хориглоно.
Пээ бараг алаад хаячихаж байгаа юм биш үү.Хажууд нь байгаа хүмүүс ямар арчаагүй юм бэ😬2 3лаа нийлээд нам дарчихгүй😬😬😬 pic.twitter.com/Isc82HvrQE
— Saruulhan🇲🇳 (@Saruulhan__) June 27, 2025
Тодруулбал, иргэн Г.Чинзориг нь авто засварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, улмаар өөрийн найз Т гэх залууг зодож, хүнд гэмтэл учруулсан гэх бичлэг цахим орчинд өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Улмаар Г.Чинзоригийг шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаатайгаар баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаад прокурорын саналаар шүүхээс түүнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Тэгвэл бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа Г.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.
Түүнийг яллагдагчаар татсан эрүүгийн хуулийн зүйл анги болон журамласан заалтаас үзвэл магадгүй шүүхээс Г.Чинзоригийн гэм буруутайд тооцвол түүнд 8 хүртэл жилийн хорих ял оноож магадгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2.8 дугаар зүйл Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах/ 1-д Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/-ийн 2.1-д онц харгис хэрцгийгээр; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж лсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.