Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Онгийн голын Дунд гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т Иргэн Э /32 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 09.23-ны өдрийн 19:00 цагийн орчим үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 22:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Тарагт сумын цагдаагийн алба хаагчид 00.05 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.