Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, Моттоо ХХК-нд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчилд “Моттоо” ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллажээ.
НМХГ