“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын 1 дүгээр баазын Техник технологийн албаны Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн алба хариуцсан ажилтан Х.Буяндэлгэр шинэ коронавирусын халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан 1, 2 дугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээ албанд өөрийн зүгээс ариутгалын иж бүрэн 4 хувцсыг хүлээлгэн өглөө. Энэхүү иж бүрэн хувцсыг хүлээн авснаар, ариутгалын зориулалтын багажаар нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын 288 автобусанд өдөр бүр тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийх боломж бүрдэх юм.
Нийслэлийн иргэд, ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарсан ажилтандаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага, хамт олноос талархал илэрхийлж байна.