Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ганболд сонгогдлоо

Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ганболд сонгогдлоо

Монголын өдөр тутмын сонинуудын холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Хурлаар Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлыг шинээр сонгожээ.

Өдөр тутмын сонинуудын холбооны гишүүдийн олонхын саналаар тус холбооны ерөнхийлөгчөөр “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Баасанжавын Ганболдыг, гүйцэтгэх захирлаар “Нийгмийн шуудан” сонины эрхлэгч Сандагдоржийн Энхтуул сонгогдлоо.

Б.Ганболд нь тус холбоог үүсгэн байгуулагч анхны эрхлэгч нарын нэг бөгөөд Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч, РТХЭГ-ын дарга, “Зууны мэдээ” сонины эрхлэгч, “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ. Өдөр тутмын сонинуудын холбоонд Өдрийн сонин, Зууны мэдээ, Монголын үнэн, Өглөөний сонин, Үндэсний мэдээ, Нийгмийн шуудан тэргүүтэй Монголын өдөр тутмын тэргүүлэх сонинууд харьяалагддаг юм.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө