Нийслэлийн МАН, АН орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Нийслэлийн МАН, АН орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

Нийслэлийн МАН, АН өчигдөр хуралдаж, хуралдаанаар орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан байна.

Энэ талаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүх даргаар удирдуулан орж их ялалтыг авсан намынхаа манлайллыг үргэлжлүүлэн ялалтаар түүчээлэхээр шилдэг 45 нэр дэвшигчээ бид тодрууллаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу 23.10 цагт Нийслэлийн МАН-ын хорооныхоо хурлыг дуусгасан. МАН багаараа дахин нэг том сонгуулийн өмнө ирлээ. Манай нам улстөрийн өндөр соёлтой байж хуулийн хүрээнд өрсөлдөх болно. Мөн бусад сонгуульд оролцож байгаа намууд, бие даагчиддаа ч уриалж байна" гэжээ. 

Энэ талаараа өнөөдөр 12.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийнэ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө