Ирэх долоо хоногт зарим газраар хур тунадас орно

Ирэх долоо хоногт зарим газраар хур тунадас орно

Өнөөдөр өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Ирэх долоо хоногийг Даваа, Мягмар гарагт буюу энэ сарын 7, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 7, 10-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд секундэд 6-11 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө