Завхан аймагт тарваган тахал гарч хөл, хорио тогтоолоо

Завхан аймагт тарваган тахал гарч хөл, хорио тогтоолоо

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал гарч, энэ сарын 5-ны 00 цагаас энэ сарын 11-ний өдрийн 23.59 минут хүртэл хөл, хорио тогтоосон байна.

Ингэхдээ сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00 цагаас 18.00 цаг хүртэл ажиллуулж архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.

Сургууль, цэцэрлэг, МСҮТ ийн үйл ажиллагааг энэ сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хязгаарлалаа. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна.

Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ- ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлгийн тогтмол хяналтанд авч ажиллаж байна.

Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж хэв журмыг сахиулан ажиллаж байна.

 



Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө