Л.Оюун-Эрдэнэ: "Жаст"-ын Батхүү 98 тэрбумын хөрөнгөтэй ч, хөрөнгөгүй гэж мэдүүлээд байна

Л.Оюун-Эрдэнэ: "Жаст"-ын Батхүү 98 тэрбумын хөрөнгөтэй ч, хөрөнгөгүй гэж мэдүүлээд байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.

Тэрбээр: “Жаст” группын захирал н.Батхүүгийн тодорхой хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн гэдэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногт та бүхэнд өгсөн. Энэ мэдээллийг нууцаас гаргах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийнхэн санал тавьж байсан. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой төслийг ХЗДХ-ийн сайд өргөн мэдүүлснийг хэлэлцэж байна.

АТГ-аас ЗГХЭГ хүсэлт гаргаж “Жаст”-ын Батхүүгийн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтуудыг авсан. Өмчлөлийн байдал, өмч хөрөнгийн байршил зэргийг талаар мэдээлэл авсан. Одоогийн байдлаар “Жаст”-ын Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой нэр бүхий 185 өмч хөрөнгө нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө одоо хүртэл байна гэж үзэж болно. ШТС, машин гээд ихэнхдээ ашиглагдаж байгаа хөрөнгө. Гэтэл тэр хүн “ямар ч хөрөнгө байхгүй” гэж мэдүүлээд байна.

160 орчим сая ам.долларын өрөнд улсыг оруулсан Ж.Батхүүгийн үл хөдлөхийн битүүмжлэлийг нь ил тод болгож болгож байна. “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө “Жаст”-ын Батхүүд байна” хэмээн ярилаа.