ВИДЕО: Монгол болон БНСУ-ын жүжигчдийн хамтарсан “Өмнөдийг зорих замд” кино нээлтээ хийжээ

ВИДЕО: Монгол болон БНСУ-ын жүжигчдийн хамтарсан “Өмнөдийг зорих замд” кино нээлтээ хийжээ

Манай улсын "Hulegu pictures", "Tulgatan pictures", БНСУ-ын "Kortop Media"-ийн хамтын бүтээл болох "Өмнөдийг зорих замд" киноны зураг авалт нэг жилийн турш үргэлжилсэн бөгөөд хоёр улсын продюсер, жүжигчин, найруулагч, зураглаач, эвлүүлэгч нар хамтран ажиллажээ.

Энэхүү киноны гол дүрд МУАЖ С.Сарантуяа, МУСТА Г.Эрхэмбаяр, МУСТА Д.Энхбаяр, Б.Замилан, О.Самданпүрэв, Е.Ишзандан, БНСУ-аас Ми Ва хурандаагийн дүрээр бидэнд танигдсан жүжигчин Lee Jae Yong, Choi Jun Yong, Oh Soo Jung тэргүүтэй жүжигчид хамтран тоглосон бөгөөд өчигдөр /2024.09.20/ нээлтээ хийжээ. 

"Өмнөдийг зорих замд" киноны дууг МУГЖ С.Жавхлан дуулсан бөгөөд "Хуарангийн шөнө" нэртэй дууг өчигдөр цацжээ. Энэхүү дууны үгийг Х.Соёмбо, аяыг УГЗ Б.Магсаржав бичсэн байна. 

ВИДЕО: