БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин "Rain" буюу Жун Жи Хун, 2NE1 хамтлагийн дуучин Дара, BLOO нар Монгол Улсад албан ёсоор тоглолтоо хийхээр өчигдөр /2024.09.14/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Энэхүү тоглолтыг Солонгос Монголын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч "Evandis" энтэртайнмэнт зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл 2NE1 хамтлагийн дуучин Дарад монголд өгсөн хоол таалагдаагүй бололтой. Учир нь тэрээр 10 сая дагагчтай инстаграмм хуудаснаа, "Энэ миний Монголд идсэн анхны хоол. Гэхдээ маргааш арай аятайхан юм идэх байх. Монголд юу идэх хэрэгтэй вэ” гэсэн сэтгэгдлийг банана болон амтат төмс зэргийн зургийн хамт нийтэлсэн байна.