ВИДЕО: Бусдыг бүлэглэн зодсон байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

ВИДЕО: Бусдыг бүлэглэн зодсон байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Хар өнгийн ... маркийн автомашины жолоочийг хэсэг залуус замын голд бүлэглэн зодож, машиныг нь эвдлэн сүйтгэж буй бичлэг урд шөнө цахим орчинд цацагдаж олны анхаарлыг татав. Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Энэхүү бичлэг дээрх асуудал есдүгээр сарын 20-ны шөнө 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6-р хороонд болсон үйл явдал. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэх тайлбарыг өглөө. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ВИДЕО: