Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, хангамжийн баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинээр гурван байршлыг тогтоолоо.
Хан-Уул дүүрэгт 2019-2020 оны халаалтын улиралд нэг хангамжийн бааз, 35 борлуулалтын цэгээр дамжуулан есөн хорооны 12,161 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангасан.
Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх шахмал түлш хэрэглэдэг өрхүүдийг 3 бүсд хуваан 3 хангамжийн баазын байршлыг дараах байдлаар тогтоолоо.
- Нэгдүгээр бүс: Яармаг орчмын өрхүүд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энканто хотхоны зүүн талын “Эс Си Эм” ХХК-ийн талбай
- Хоёрдугаар бүс: Нисэх орчмын өрхүүд 10 хорооны нутаг дэвсгэр буюу Морингийн даваан дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн бааз
- Гуравдугаар бүс: 12,13,14 дүгээр хорооны өрхүүд 12 дугаар хороо буюу Биокомбинат дахь хангамжийн баазуудаар дамжуулан 19,729 өрх сайжруулсан шахмал түлшээр хангагдахаар төлөвлөгдөөд байна.
Нэмэлтээр долоон агуулахад 5,011 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ.
Эх сурвалж: Khanuul.mn