Хууль бусаар зөөврийн рентген аппарат ашиглаж байсан шүдний эмнэлгийг илрүүлжээ

Хууль бусаар зөөврийн рентген аппарат ашиглаж байсан шүдний эмнэлгийг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналтыг “Хануй грейс”, “Тод цагаан”, “Номиун”, “Цэн номин”, “Номин төгөлдөр”, “Энхийн мишээл”, “Түүт фэйри” зэрэг долоон шүдний эмнэлгүүдэд хийхэд нэг эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй зөөврийн рентген аппарат ашиглаж байсныг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар цацрагийн үүсгүүр ашигладаггүй шүдний эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр цацрагийн үүсгүүрийг ашиглах, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн байна.

Эх сурвалж:НМХГ