СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь, Хэнтий аймгуудад бага насны гурван хүүхэд голд живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь, Хэнтий аймгуудад бага насны гурван хүүхэд голд живж, амиа алджээ

Дундговь аймаг, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 79 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б/8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 19:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар,  Цагдаагийн газрын алба хаагчид ар гэрийнхний хамт “Боргиотын нуур”-нд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 11:20 цагт Б /11 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/-ийн цогцсыг нуурын хойд эргээс 30 метр зайд 1.5 метр гүнээс олж гарган тус аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Хэнтий аймаг, Баянмөнх сумын  4 дүгээр багийн “Ус-Авдаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 0.5 км/ “Хэрлэн” голд иргэн Г /3 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 13:12 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:02 цагт гарч 100 км замыг туулан мөн өдрийн 18:00 цагт очсон байна. Баянмөнх сумын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт  “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 16:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 8 км-т “Улаан олом” гэдэг газар голын эргээс Г /3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж сумын цагдаад шилжүүлэн өгсөн байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.