Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ

Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ

УОК-ын шийдвэрээр энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авсан билээ. Алтанбулагийн боомтоор нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч ажилласан. Ингэхдээ найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө