Өнөө өглөө/2020.08.06/ Улаанбаатар-Ханой-ШинэДели чиглэлийн тусгай үүргийн нислэгийн онгоц "Буянт Ухаа" олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 165 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнд 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй нэг, эрүүл мэндийн шалтгаантай гурван хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн ирсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.