Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн “Бага хөеөт” гэх газарт наймдугаар сарын 5-ны шөнө иргэн Б гэгч нь нэн ховор амьтан болох халиун бугыг агнаж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсан хэрэг гарчээ.
Энэхүү хэргийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Нямдорж , хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Буяннэмэх нар илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.