Туркт визийн хугацааг хэтрүүлсэн гадаадын иргэдийг торгоно

Туркт визийн хугацааг хэтрүүлсэн гадаадын иргэдийг торгоно

Бүгд Найрамдах Турк Улс өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс цар тахлын дэглэмээ бууруулан хэвийн амьдралд байдалд шилжиж байгаатай холбогдуулан гадаадын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд баримтлаж байсан бодлогодоо өөрчлөлт оруулсан байна.

Иймд тус улсад гарцсан Монгол Улсын иргэдийн хувьд Улаанбаатар-Истанбул хоорондын нислэг хэвийн болоогүй байхад буюу зургаадугаар сараас хойш Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтэрч 30 хоногийн визийн хугацааг хэтрүүлсэн бол зөрчил гэж үзэн торгууль ногдуулна гэдгийг Истанбул дахь Ерөнхий консулын газраас мэдээллээ.