Тайхар чулуун дээр бичсэн “элдэв бичээс”-ийг арилгаж байна

Тайхар чулуун дээр бичсэн “элдэв бичээс”-ийг арилгаж байна

Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших Тайхар чулуу нь зуны улиралд иргэдийн олноороо зорьж очдог газруудын нэг юм. Харин зарим иргэд тус чулуун дээр элдэв будагч бодисуудаар нэр, ирсэн огноо зэргээ бичиж үлдээдэг нь олон иргэдийн дургүйцлийг хүргэдэг. 

Тэгвэл “Соёлын өвийн үндэсний төв” тэргүүтэй баг Тайхар чулууны гадаргуун дээр зарим иргэдийн бичиж үлдээсэн бичээсийг энэ өдрүүдэд арилгаж байгаа ажээ. 

Сонирхуулахад, Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.

Тайхар чулуун дээр бичсэн “элдэв бичээс”-ийг арилгаж байна

Тайхар чулуун дээр бичсэн “элдэв бичээс”-ийг арилгаж байна

Тайхар чулуун дээр бичсэн “элдэв бичээс”-ийг арилгаж байна