Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зүүн бүсийн үйлдвэрт ажиллав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зүүн бүсийн үйлдвэрт ажиллав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр /7-р сарын 25/ Таван Толгой Түлш ХХК-н зүүн бүсийн үйлдвэр дээр ажилав. Тус үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд болон Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд ажлын явц гүйцэтгэлийг танилцуулав.

Энэ үеэр салбарын сайд Н.Тавинбэх, “Үйлдвэрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулах, ажлын орчин болон ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдалд анхаарал тавих, ажлын гүйцэтгэлд хяналтыг сайжруулах, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг цаг алдалгүй хийж ажиллахыг албаны хүмүүст үүрэгдлээ.