Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо.
Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орж Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгсжээ.
Ажлын туршлага:
-2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
-2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
-2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,
-2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
-2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
-2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
-2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.