Н.Номтойбаяр нарын 10 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болно.
Өмнөх буюу зургаадугаар сарын 26-ны өдөр товлогдсон гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.
Н.Номтойбаярыг мөрдөн байцаагчийг дарамталсан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулсан хэрэгт буруутган шүүх гэж байгаа билээ.
Түүний шүүх хурал өмнө нь гурван удаа хойшилсон юм. Дашрамд дурдахад өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд 42 нас хүрч байна.