МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байна. Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна.
Тодруулбал, МИАТ-ын Сөүлээс ниссэн онгоцны нэг хөдөлгүүр агаарт эвдэрсний улмаас Бээжинд ослын буултыг амжилттай хийжээ. Шатахуунаа багасгахын тулд Бээжин хотын дээгүүр нэлээн олон эргэлт хийсэн байна.
#Breaking: After suffering suspected failure of one engine, MIAT Mongolian Airlines flight OM302, flying from Seoul to Ulaanbaatar, has now landed safely at Beijing Capital International Airport. pic.twitter.com/rU9h1B9XJP
— Global Times (@globaltimesnews) July 2, 2020