УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, томиллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд боллоо. Чуулганы хуралд оролцсон 71 гишүүний 70 нь У.Хүрэлсүхийг дэмжсэн. Түүнийг томилохыг дэмжээгүй цорын ганц гишүүн нь Б.Пүрэвдорж байлаа.
Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа юм.