Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр Зөв хүн электорат эвслээс сонгогдсон ганц гишүүн Т.Доржханд Төрийн ордонд пүүзтэй ирээд орж чадалгүй буцжээ. Тэрбээр удалгүй гутлаа сольж ирээд хамгийн сүүлд үнэмлэхээ гардан авсан байна.
Шинэхэн гишүүний хөгжилтэй агшин Зөв электорат эвслээс сонгогдсон цор ганц хүн болох Т.Доржханд пүүзэн гуталтай ирсэн гээд ордон луу оруулахгүй байжээ. Арай гэж ороод хамгийн сүүлж гишүүний үнэмлэхээ гардлаа ??? pic.twitter.com/gFOsTlJdfJ
— tungaa (@tungaac1) June 29, 2020