Алибаба Групп Холдинг Лимитед буюу Алибаба Группын цахим хуудсаар монголын газар нутаг зарагдаж байгаа талаар нэгэн иргэн нүүр хуудсандаа мэдээлжээ. Тус групп нь жижиглэн худалдаа, интернет, технологийн чиглэлээр мэргэшсэн БНХАУ-ын үндэстэн дамнасан технологийн компани бөгөөд бизнес, борлуулалтын үйлчилгээг вэб порталуудаар дамжуулан цахим хэлбэрээр явуулдаг.
Харин тус компаний цахим хуудсаар монголын говь нутаг болон зарим үйлдвэрийг зарна гэсэн мэдээлэл явагдаж байна.