Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Автозамын шинэчлэлийн ажил энэ сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь:
1-р хэсэг Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл \ 06.28-07.10\
2-р хэсэг Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл \ 07.16-07.28\
3-р хэсэг Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл \07.29-08.07\
4-р хэсэг Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл \08.08-08.23\
5-р хэсэг Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл \08.24-09.08\