ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр " Өчигдөр нийт 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүмүүс бол Нурсултаны онгоцоор ирсэн 26, 31 эрэгтэй эмэгтэй юм.
Өнөөдөр мөн ОХУ-с ирсэн таван оюутан эдгэж дараачийн шатанд шилжлээ. Ингээд манай улсад батлагдсан нийт тохиолдол 215 болж, эдгэсэн хүний тоо 158 боллоо" гэв.